Sunday 9 May 2010

ALDART RICKY MARTIN maani ooriigoo ilchilsen bn...


Пуэрто Рикогийн поп дуучин Рики Мартин өөрийн вэб хуудаснаа ижил хүйстэн гэдгээ мэдэгдсэнээр олон жилийн турш түүнийг бэлгийн чиг хандлагын тухай таамаг тодорхой болжээ.

"Би ижил хүйстэнтэйгээ явалдагч гэдгээ хэлж байгаадаа бахархалтай байна" гэж Рики Мартинhttp://www.rickymartinmusic.com интернетийн вэб хуудаснаа мэдээлжээ. "Livin La Vida Loca" зэрэг дэлхий олон сая хүний сонсох дуртай дууг дуулсан Рики Мартин ижил хүйстэнтэйгээ явалдагч эсэх тухай ам дамжсан яриа аль эртнээс дэгдэж байсан.

2000 онд телевизийн сэтгүүлч Барбара Волтерс дуучин эрээс ижил хүйстэнтэйгээ явалдагч эсэхийг нь асуухад тэрбээр энэ талаар ярихаас татгалзаж байжээ. Рики Мартин дуртгалаа бичиж байхдаа өөрийн талаар бүх үнэнээ дэлгэхээр шийдсэн учир үнэнээ хэлсэн байна.

Энэ жил 38 настай Рики Мартин 1991 оноос хойш бие даасан уран бүтээлээ туурвин дэлхийн нэр хүндтэй уран бүтээлчийн нэг болсон билээ. Тэрбээр 1999 онд "Рики Мартин" цомгоо гаргасан бөгөөд энэ нь түүний уран бүтээлийн оргил үе байжээ. Тэрбээр өв залгамжлагчтай болох үүднээс 2008 онд хоёр хүүтэй болжээ. "Би бэлгийн чин хандлагаа цаашид нуух шаардлагагүй болсон. Би эцэг болсон нь миний хувьд хангалттай" гэж Рики хэлжээ.