Saturday 24 July 2010

Жексоны хувийн эмч түүний хүүхдүүдийн жинхэнэ эцэг болохоо мэдэгдлээ


Нэрт дуучин Майкл Жексон агсаны тухай шуугиан тасрахгүй бололтой. Саяхан түүний хувийн эмч болох Арнольд Клаин гэгч өөрийгөө Жексоны 12 настай Принц Майкл болон 11 настай Парис нарын төрсөн эцэг болохоо мэдэгдсэн байна.

Клаин эмч уг нь ижил хүйстэн бөгөөд Майклд тухайн үед өөрийнхөө эсийг өгсөн гэжээ. Ойр дотнын нэгэн хүний хэлж байгаагаар Клаин эцэг тогтоох шинжилгээний тусламжтайгаар Майклын хүүхдүүдийг асран хамгаалах эрхийг олж авах бодолтой байгаа гэнэ.