Friday, 24 December 2010

MERRY XMAS ALL...........KKK


Monday, 9 August 2010

АНУ анхны гей улстөрчийн дурсгалын өдөртэй болов


АНУ-ын Калифорни мужийн амбан захирагч Арнольд Шварценеггер жил бүрийн тавдугаар сарын 22-ныг өөрийн ижил хүйстэн гэдгээ анх удаа ил тодроор зарласан улстөрч Харви Милкийн дурсгалын өдөр болгох хуулийн төсөлд гарын үсэг зуржээ.

Тавдугаар сарын 22-н Милкийн төрсөн өдөр бөгөөд 1978 онд түүний амийг хөнөөсөн. Гэхдээ энэ өдөр амрахгүй аж. Оны өмнө Шварценеггер энэ баярыг бүхэл мужийн хэмжээнд тэмдэглэх нь зохимжгүй хэмээн татгалзаж байжээ.

Харви Милк 1978 оны нэгдүгээр сард Сан-Франциско хотын хууль батлах байгууллагын ажиглагчийн зөвлөлд сонгогдож байжээ. Тухайн оныхоо арваннэгдүгээр сарын 27-нд тус хотын мэр Жорж Москоны хамт буудуулсан байна. Алуурчин Дэн Уайт таван жил шоронд суугаад суллагдсаны дараа амиа хорлосон аж. 2009 оны наймдугаар сард Барак Обама Харви Милкийг Эрх чөлөөний одонгоор нэхэн шагнасан байна.

Wednesday, 28 July 2010

Johnson & Johnson geed bdag daa...


Johnson & Johnson компанийн албан ёсны өв залгамжлагч мөн шуугиан таригчаараа алдартай Кэси Жонсон өнгөрсөн даваа гаригт нас баржээ. Тэрээр 30 настай байсан юм.

Кэси Жонсон ижил хүйстэн байсан бөгөөд түүнийгээ ч нуудаггүй. Тэрээр Тилла Тикуилла гэх найз охинтой байжээ.

Холливудын баруун хэсэгт байх өөрийн байрандаа Кэси нас баржээ. Гэрчийн ярьж буйгаар түүний орилох чимээ гарсан бөгөөд очтол газар унасан байжээ. Найз охин Тилла Тикуила нь Кэсиг арванхоёрдугаар сарын 29-нөөс хойш өөртэй нь холбоо бариагүй хэмээн мэдэгдсэн байна. Түүний үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ажээ.

Saturday, 24 July 2010

Жексоны хувийн эмч түүний хүүхдүүдийн жинхэнэ эцэг болохоо мэдэгдлээ


Нэрт дуучин Майкл Жексон агсаны тухай шуугиан тасрахгүй бололтой. Саяхан түүний хувийн эмч болох Арнольд Клаин гэгч өөрийгөө Жексоны 12 настай Принц Майкл болон 11 настай Парис нарын төрсөн эцэг болохоо мэдэгдсэн байна.

Клаин эмч уг нь ижил хүйстэн бөгөөд Майклд тухайн үед өөрийнхөө эсийг өгсөн гэжээ. Ойр дотнын нэгэн хүний хэлж байгаагаар Клаин эцэг тогтоох шинжилгээний тусламжтайгаар Майклын хүүхдүүдийг асран хамгаалах эрхийг олж авах бодолтой байгаа гэнэ.

Saturday, 19 June 2010

Ижил хүйстэн гэр бүлийн ажиллах эрхийг баталгаажууллаа

























АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ижил хүйстэн эхнэр нөхрийг энгийн гэр бүл ийн адил улсын байгууллагад ажиллахыг зөвшөөрөх захирамж гаргасан байна.

Засгийн газар болон төрийн байгууллагад ижил хүйстэн гэр бүлийг ажиллахыг Обама дэмжиж байгаа нь өнгөрсөн жил гаргасан захирамжийнхаа үр дүнг үзэх зорилготой юм байна.

Барак Обама "Энэ мэдэгдлийг хийж байгаадаа баяртай байна. Гүйцэтгэгч байгууллагуудад шуурхай ажил хэрэг болгох, ижил хүйстэн гэр бүлийг улсын ажил олгогчид ажилд авах нь тэдний хувьд зовлонгоос бага ч гэсэн нимгэлэх ач холбогдолтой" гэсэн байна.

Тэрбээр өнгөрсөн жилийн нэгдүгээр сараас АНУ-ын армид хүний бэлгийн чиг хандлагатай асуултыг асуухыг хориглож "Бүү асуу, Бүү хэл" (Don't ask, don't tell) гэдэг журмыг цуцлуулахаар болсон юм.

Thursday, 17 June 2010

АНУ армидаа ижил хүйстнүүдийг “урив” kkk


АНУ-ын армид ижил хүйстнүүдийг алба хаахыг хориглосон хоригыг цуцлахаар болж байгаа аж. АНУ-ын Конгрессийн төлөөлөгчдийн танхим энэ хоригыг цуцлахын төлөө санал хураалгаж асуудал дэмжигдсэн байна. АНУ-ын Ерөнхийлдөгч Барак Обама энэ санал хураалтыг сайшаан хэлэхдээ “Энэ шийдвэр нь америкийн ижил хүйстнүүдийг армид үнэнчээр зүтгэж түүний нэг хэсэг болох боломжийг олгож байгаагаараа АНУ-ын армийг улам ч хүчтэй болгож байгаа юм” гэжээ. Ажиглагчдын тэмдэглэж байгаагаар Барак Обама сонгуулийн кампанит ажлаа эхлэхээсээ өмнө ижил хүйстнүүдийг армид алба хаахыг нь хориглосон хуулийг цуцална гэж амлаж байжээ.Энэ хоригын тухай хууль нь 1993 онд Билл Клинтоныг байх үед гарсан хууль бөгөөд хэрэв нийтлэг бус бэлгийн хандлагатай хүмүүс энэ тухайгаа ил тод зарласан тохиолдолд алба хаахыг нь зөвшөөрнө гэж байв.Тэгэхдээ энэ хуулийг одоо Сенатаас батлах ёстой бөгөөд хэрэв ингэж баталбал ирэх 12-р сард л хэрэгжиж эхлэх юм. Тэр болтол АНУ-ын армид байгаа ижил хүйстэн цэргүүд “Асуухгүй бол ярих хэрэггүй” гэсэн зарчим баримтлах юм байна. / АНУ-ын армид албан хаагчдад тэдний бэлгийн хандлагатай холбоотой асуулт тавихыг нь хориглодог юм /

Thursday, 3 June 2010

LBGT-iin talaarhi engiin neg MGL busgvin bodol...kkk funny


KK neg blog hotoldog engiin hvvhnii bichlegiig unshlaa.Uneheeer l gay bolon lesbi hvmvvsiin tuhai ooriinhoo bodliig bichsen bn.Hogjiltoi l yum.

Ижил хүйстнээ сонирхогдог хүмүүсийг зарим хүмүүс хүн бишээр үздэг. Ялангуяа монголчууд маань ийм хүмүүсийг бараг хүний ад мэтээр үздэг. Үнэхээр монголд гомо, лэсби нар амьдрахад их хэцүү байх гэж боддогийн. Одоохондоо Монголд нийгмийн хувьд хүлээн зөвшөөрөх цаг нь арай болоогүй ч байж болохын. Ямар сайндаа монголоос Европ руу цагаачлах гэсэн хүмүүс гомо гэж хэлж байж зөвшөөрөл авдаг гэж сонссон юм байна.

Миний хувьд энд зөндөө олон гомо болон лэсби хүмүүстэй хамт ажиллаж, сурч явсан бөгөөд миний хувьд ямар нэг муу дурсамж үлдээсэн хүн нэгээхэн байхгүй. Харин ч давгүй хүмүүс байдаг.

Миний анзаарснаар энд ихэнх гомо залуучууд царайлаг талдаа цэвэрхэн аятайхан залуучууд байдаг юм шиг санагдсан.

Дээр үед рестранд ажилдаг байх үед нэг удаа гаднаас наранд гоё борлосон биетэй, халзан толгойтой, биерхэг байрын, бас ч үгүй нилээн хичээллэдэг байрын булчинлаг залуу орж ирсийн. Манай хэдэн үйлчлэгч хүүхнүүд бүгдээрээ бие биенээ нудралцан "хардаа, хачин гоё залуу байна. Хаана суух нь вэ " энэ тэр хэмээн хоорондоо шивэр авир гэж байтал нөгөө залуу явсаар миний үйлчилдэг хэсэгт очиж суусан. Манай нэг Бразил хүүхэн над дээр ирээд "чи захиалгыг нь авчих найз нь захиалгыг нь хүргэж өгье. Чи тэртэй тэргүй нөхөртэй юм чинь" хэмээн бараг өвдөг сөгдөх нь ээ. Би тэгье л гэсэн мэдээж.

Нөгөө залуу дээр очсон уух юмаа захиалаад хүн хүлээж байгаа удахгүй ирнэ гэв. Би нөгөө хүүхэн дээр ирээд "хөөе хүн хүлээж байгаа гэнээ. Мэдээж найз хүүхэн нь биз." гэсэн манай хэдэн хүүхнүүд "ямар азтай хүүхэн байдаг бол харъя" болцгоов.

Нилээн хэдэн минутын дараа гаднаас туранхайвтар өндөр цагаан залуу орж ирэн нөгөө залуугийн дэргэд очиж үнсэлцээд зэрэгцэн суув. Манай хэдэн хүүхнүүд "яахаараа дандаа гоё залуучууд гомо байдаг байнаа" гэцгээн баахан л шүлсээ гоожуулаад хоцорсон доо. Мэдээж тэр 2 залуу хоол идсэний дараа их л халуун дотно гараа гараа барин юм ярьж сууж байгаад гарсан. Ямар ч байсан их эелдэг залуучууд байсан. Нэг архитэктч, нөгөөх нь элетроникийн мэрэгжилтэй гэж байсан.

Бас баярын өдрүүдээр манай рестран парти зохиодог байсан юм. Түүгээр 2 гомо залуу ирдэг ба тэр 2-ын ажил нь Drag Queen юм. Нэг нь цагаан нөгөөх нь хар залуучууд бөгөөд хамт амьдардаг хосууд гэсэн. Анх орж ирж байгааг нь харахад туранхай 2 залуу орж ирж байсан. Дараа нь хувцасаа өмсөөд гараад ирсэн ямар ч хүүхэн атаархмаар 2 хүүхэн болсон шүү.Би хүртэл харчихаад дуу алдсан гэж байгаан. Мини юбка, гэдэсээ гарсан топ өмссөн ба хөл гэж савх шиг тэгшхэн, бөгс энэ тэр гэж нээрээ байнаа. ккк

Өө тийм бас манай нэг сайн танидаг хүүхний ээж нь лэсби юм. Тэрээр 3 хүүхдийн эх бөгөөд хүүхдүүд нь бүгдээрээ авгай, нөхөртэй болоод үр хүүхэдтэй. Нэг ёсоор эмээ гэсэн үг. Үр хүүхэдтэй байхыг бодоход мэдээж урд нь эрэгтэй хүнтэй хамт амьдарч байсан юм шиг байгаа ийн. Хамгийн гайхалтай нь яагаад лэсби болсон юм бол гэж боддог. Эсвэл олон эрчүүдэд хууртаад тэгсэн юм бол уу ... за бүү мэд. Одоо Бианка гэдэг хүүхэнтэй хамт амьдардаг. Урд нь Андреа гэдэг хүүхэнтэй байсан ба тэрэнтэйгээ бүр хуримаа хийсэн юм. Тэгсэн Андреа нь аймаар хартай, зодож барьдаг байсан юм байх аа.

Нэг удаа манай танил хүүхэн манайд нөхөртэйгээ байж байгаад ээждээ юм хэлэх гээд манайхаас утасдсан юм. Нилээн хэдэн хоногийн дараа манай утас дугарсийн. Авсан " Би Андреа байна. Өөрөө хэн бэ" гэнэ. Эхлээд нөгөө Андреа гэж санаанд орохгүй яагаад гэхээр би түүнийг танидаггүй байсын. Гайхлаа. Нэрээ хэллээ. Чи манайх руу утасдсан байна гэхгүй юу би гайхад би утасдаагүй гэлээ. Тэр хооронд чинь олон юм бодож байгаа юм чинь. Нөхрөө юм бол уу гэж бодоод нөхрийнхөө нэрийг хэллээ тэгсэн бас танихгүй гэж байна. Дараа нь бодож олж байгаа байхгүй юу. Тэгээд танил хүүхэндээ хэлсэн чинь. Харин тиймээ аймаар хартай гээд инээж байсан. Удалгүй салсан гэсэн.

Ингээд харахад хүн л юм болохоор бусад шиг жаргал зовлон, хэрүүл маргаан, зөрчилдөөн, хайр дурлал гээд бүх л юм байдаг байгаа биз.