Monday 9 August 2010

АНУ анхны гей улстөрчийн дурсгалын өдөртэй болов


АНУ-ын Калифорни мужийн амбан захирагч Арнольд Шварценеггер жил бүрийн тавдугаар сарын 22-ныг өөрийн ижил хүйстэн гэдгээ анх удаа ил тодроор зарласан улстөрч Харви Милкийн дурсгалын өдөр болгох хуулийн төсөлд гарын үсэг зуржээ.

Тавдугаар сарын 22-н Милкийн төрсөн өдөр бөгөөд 1978 онд түүний амийг хөнөөсөн. Гэхдээ энэ өдөр амрахгүй аж. Оны өмнө Шварценеггер энэ баярыг бүхэл мужийн хэмжээнд тэмдэглэх нь зохимжгүй хэмээн татгалзаж байжээ.

Харви Милк 1978 оны нэгдүгээр сард Сан-Франциско хотын хууль батлах байгууллагын ажиглагчийн зөвлөлд сонгогдож байжээ. Тухайн оныхоо арваннэгдүгээр сарын 27-нд тус хотын мэр Жорж Москоны хамт буудуулсан байна. Алуурчин Дэн Уайт таван жил шоронд суугаад суллагдсаны дараа амиа хорлосон аж. 2009 оны наймдугаар сард Барак Обама Харви Милкийг Эрх чөлөөний одонгоор нэхэн шагнасан байна.