Saturday 29 May 2010

Marc Jacobs-iig iim dajgvi biyetei gej bodsongvi lol..he is HOT




























Энэ ч бүгдийн анхаарлыг татах шилдэг арга л даа. Нэрт дизайнер, ижил хүйстэн Marc Jacobs өөрийнхөө брэндийн шинэ эрэгтэй үнэртэн болох “Bang”-ийн зар сурталчилгаанд анх удаа өөрөө зургаа авахуулжээ. Дизайнерын бизнесийн хамтрагч Robert Duffy энэ санааг гаргасан гэнэ. Marc энэ тухай нэгэн ярилцлагадаа “Robert гэнэтхэн л энэ тухай надад санал тавьсан. Тэр “Marc чи одоо ид сайхан харагддаг насан дээрээ байна. Чи эрэгтэй үнэртний зар сурталчилгаанд өөрийгөө гайхуулбал яасан юм?” гэсэн. Тэгээд л надад ч бас сонирхолтой санагдсан. Анхандаа бид нүцгэн зураг авахуулна гэж тооцоолоогүй л дээ. Янз бүрийн хувцаслалттайгаар оролдож үзсэн. Ингээд зурагчныхаа санаагаар мөнгөлөг тугалган цаасан ханан дээр нүцгэн зураг авахуулахаар болсон” гэж ярьжээ.
Түүний шинэ үнэртэн долдугаар сарын 30-наас эхлэн худалдаанд гарах гэнэ. Garhaar ni avna gej l vzehees kkk.Unetei l bhdaa...

Lady GaGa ch harin goy helsen bn daa...Go Go Ga Ga


Lady Gaga Францын телевизийн “Sept а Huit” нэртэй шоу нэвтрүүлэгт орох үеэрээ нэгэн нууцаа задалжээ.
Тэрбээр “Намайг манин, хос бэлэг эрхтэнтэй гэсэн ярианд би их дуртай шүү. Би эр хүний бэлэг эрхтэнтэй байсан бол хичнээн гоё вэ. Амьдрал дээр биелэхгүй ч хэн нэгэн миний далд хүслийг ойлгоод ийм яриа гаргаж байгаад би их баяртай байдаг” хэмээн хошигноод “Миний амжилтад атаархсан хүмүүс фэнүүдийг маань надад дургүй болгохын тулд ийм яриа гаргадаг гэдгийг би мэднэ. Гэхдээ миний фэнүүд хамгийн үнэнч фэнүүд шүү. Хэдэн мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд миний тоглолтыг үзэх гэж ирдэг тэдгээр хүмүүс намайг ямар бэлэг эрхтэнтэйг харах гэж ирдэггүй. Мөн тэдэнд миний бэлгийн чиг хандлага ч сонин биш. Тэд миний хөгжим, миний хязгааргүй эрх чөлөөнд дурлаж, түүнийг мэдрэх гэж л ирдэг юм. Намайг шүүмжилж байгаа хүмүүсийн өөдөөс би зүгээр л инээх дуртай. Тэр л хамгийн сайхан хариулт болдог юм” хэмээн ярьжээ.