Thursday 3 June 2010

LBGT-iin talaarhi engiin neg MGL busgvin bodol...kkk funny


KK neg blog hotoldog engiin hvvhnii bichlegiig unshlaa.Uneheeer l gay bolon lesbi hvmvvsiin tuhai ooriinhoo bodliig bichsen bn.Hogjiltoi l yum.

Ижил хүйстнээ сонирхогдог хүмүүсийг зарим хүмүүс хүн бишээр үздэг. Ялангуяа монголчууд маань ийм хүмүүсийг бараг хүний ад мэтээр үздэг. Үнэхээр монголд гомо, лэсби нар амьдрахад их хэцүү байх гэж боддогийн. Одоохондоо Монголд нийгмийн хувьд хүлээн зөвшөөрөх цаг нь арай болоогүй ч байж болохын. Ямар сайндаа монголоос Европ руу цагаачлах гэсэн хүмүүс гомо гэж хэлж байж зөвшөөрөл авдаг гэж сонссон юм байна.

Миний хувьд энд зөндөө олон гомо болон лэсби хүмүүстэй хамт ажиллаж, сурч явсан бөгөөд миний хувьд ямар нэг муу дурсамж үлдээсэн хүн нэгээхэн байхгүй. Харин ч давгүй хүмүүс байдаг.

Миний анзаарснаар энд ихэнх гомо залуучууд царайлаг талдаа цэвэрхэн аятайхан залуучууд байдаг юм шиг санагдсан.

Дээр үед рестранд ажилдаг байх үед нэг удаа гаднаас наранд гоё борлосон биетэй, халзан толгойтой, биерхэг байрын, бас ч үгүй нилээн хичээллэдэг байрын булчинлаг залуу орж ирсийн. Манай хэдэн үйлчлэгч хүүхнүүд бүгдээрээ бие биенээ нудралцан "хардаа, хачин гоё залуу байна. Хаана суух нь вэ " энэ тэр хэмээн хоорондоо шивэр авир гэж байтал нөгөө залуу явсаар миний үйлчилдэг хэсэгт очиж суусан. Манай нэг Бразил хүүхэн над дээр ирээд "чи захиалгыг нь авчих найз нь захиалгыг нь хүргэж өгье. Чи тэртэй тэргүй нөхөртэй юм чинь" хэмээн бараг өвдөг сөгдөх нь ээ. Би тэгье л гэсэн мэдээж.

Нөгөө залуу дээр очсон уух юмаа захиалаад хүн хүлээж байгаа удахгүй ирнэ гэв. Би нөгөө хүүхэн дээр ирээд "хөөе хүн хүлээж байгаа гэнээ. Мэдээж найз хүүхэн нь биз." гэсэн манай хэдэн хүүхнүүд "ямар азтай хүүхэн байдаг бол харъя" болцгоов.

Нилээн хэдэн минутын дараа гаднаас туранхайвтар өндөр цагаан залуу орж ирэн нөгөө залуугийн дэргэд очиж үнсэлцээд зэрэгцэн суув. Манай хэдэн хүүхнүүд "яахаараа дандаа гоё залуучууд гомо байдаг байнаа" гэцгээн баахан л шүлсээ гоожуулаад хоцорсон доо. Мэдээж тэр 2 залуу хоол идсэний дараа их л халуун дотно гараа гараа барин юм ярьж сууж байгаад гарсан. Ямар ч байсан их эелдэг залуучууд байсан. Нэг архитэктч, нөгөөх нь элетроникийн мэрэгжилтэй гэж байсан.

Бас баярын өдрүүдээр манай рестран парти зохиодог байсан юм. Түүгээр 2 гомо залуу ирдэг ба тэр 2-ын ажил нь Drag Queen юм. Нэг нь цагаан нөгөөх нь хар залуучууд бөгөөд хамт амьдардаг хосууд гэсэн. Анх орж ирж байгааг нь харахад туранхай 2 залуу орж ирж байсан. Дараа нь хувцасаа өмсөөд гараад ирсэн ямар ч хүүхэн атаархмаар 2 хүүхэн болсон шүү.Би хүртэл харчихаад дуу алдсан гэж байгаан. Мини юбка, гэдэсээ гарсан топ өмссөн ба хөл гэж савх шиг тэгшхэн, бөгс энэ тэр гэж нээрээ байнаа. ккк

Өө тийм бас манай нэг сайн танидаг хүүхний ээж нь лэсби юм. Тэрээр 3 хүүхдийн эх бөгөөд хүүхдүүд нь бүгдээрээ авгай, нөхөртэй болоод үр хүүхэдтэй. Нэг ёсоор эмээ гэсэн үг. Үр хүүхэдтэй байхыг бодоход мэдээж урд нь эрэгтэй хүнтэй хамт амьдарч байсан юм шиг байгаа ийн. Хамгийн гайхалтай нь яагаад лэсби болсон юм бол гэж боддог. Эсвэл олон эрчүүдэд хууртаад тэгсэн юм бол уу ... за бүү мэд. Одоо Бианка гэдэг хүүхэнтэй хамт амьдардаг. Урд нь Андреа гэдэг хүүхэнтэй байсан ба тэрэнтэйгээ бүр хуримаа хийсэн юм. Тэгсэн Андреа нь аймаар хартай, зодож барьдаг байсан юм байх аа.

Нэг удаа манай танил хүүхэн манайд нөхөртэйгээ байж байгаад ээждээ юм хэлэх гээд манайхаас утасдсан юм. Нилээн хэдэн хоногийн дараа манай утас дугарсийн. Авсан " Би Андреа байна. Өөрөө хэн бэ" гэнэ. Эхлээд нөгөө Андреа гэж санаанд орохгүй яагаад гэхээр би түүнийг танидаггүй байсын. Гайхлаа. Нэрээ хэллээ. Чи манайх руу утасдсан байна гэхгүй юу би гайхад би утасдаагүй гэлээ. Тэр хооронд чинь олон юм бодож байгаа юм чинь. Нөхрөө юм бол уу гэж бодоод нөхрийнхөө нэрийг хэллээ тэгсэн бас танихгүй гэж байна. Дараа нь бодож олж байгаа байхгүй юу. Тэгээд танил хүүхэндээ хэлсэн чинь. Харин тиймээ аймаар хартай гээд инээж байсан. Удалгүй салсан гэсэн.

Ингээд харахад хүн л юм болохоор бусад шиг жаргал зовлон, хэрүүл маргаан, зөрчилдөөн, хайр дурлал гээд бүх л юм байдаг байгаа биз.

No comments:

Post a Comment