Thursday 17 June 2010

АНУ армидаа ижил хүйстнүүдийг “урив” kkk


АНУ-ын армид ижил хүйстнүүдийг алба хаахыг хориглосон хоригыг цуцлахаар болж байгаа аж. АНУ-ын Конгрессийн төлөөлөгчдийн танхим энэ хоригыг цуцлахын төлөө санал хураалгаж асуудал дэмжигдсэн байна. АНУ-ын Ерөнхийлдөгч Барак Обама энэ санал хураалтыг сайшаан хэлэхдээ “Энэ шийдвэр нь америкийн ижил хүйстнүүдийг армид үнэнчээр зүтгэж түүний нэг хэсэг болох боломжийг олгож байгаагаараа АНУ-ын армийг улам ч хүчтэй болгож байгаа юм” гэжээ. Ажиглагчдын тэмдэглэж байгаагаар Барак Обама сонгуулийн кампанит ажлаа эхлэхээсээ өмнө ижил хүйстнүүдийг армид алба хаахыг нь хориглосон хуулийг цуцална гэж амлаж байжээ.Энэ хоригын тухай хууль нь 1993 онд Билл Клинтоныг байх үед гарсан хууль бөгөөд хэрэв нийтлэг бус бэлгийн хандлагатай хүмүүс энэ тухайгаа ил тод зарласан тохиолдолд алба хаахыг нь зөвшөөрнө гэж байв.Тэгэхдээ энэ хуулийг одоо Сенатаас батлах ёстой бөгөөд хэрэв ингэж баталбал ирэх 12-р сард л хэрэгжиж эхлэх юм. Тэр болтол АНУ-ын армид байгаа ижил хүйстэн цэргүүд “Асуухгүй бол ярих хэрэггүй” гэсэн зарчим баримтлах юм байна. / АНУ-ын армид албан хаагчдад тэдний бэлгийн хандлагатай холбоотой асуулт тавихыг нь хориглодог юм /

2 comments:

  1. blogiig chin unshdii shu, hoorhon medeelluud oruulhii

    bi ern tseregt ywdiimuu gj hehehe

    ReplyDelete