Thursday 21 May 2009

Есхөн настай ч ижил хүйстэн бас хүчирхийлэгч болж амжжээ, тэр…


Alivaa zvil saintai muutai gedeg...Adilhan hvn gedgee bid medne...Gehdee daraah medeelel vnen bol arai l dendvv hereg bn...Hervee geeed baahan l hvchin zvil yarij hen negend buruu ogmoor l bn...Yamar ch bsan iim l yum bolson bn...Haramsmaar l yum...bidnii huvid...
Bas nileen urt l yum bn.Unshval unshaarai...

-Хохирогч хүү долоон настай, харин хүчирхийлэгч этгээд есөн настай байсан нь цагдаагийнхныг төдийгүй эцэг эхчүүдийг ч ихээр цочирдуулж байна-
Өсвөр насны охидыг бусдад хүчирхийлүүлсэн тухай аймшигт жигшүүрт мэдээг л сонсдог байв, бид. Гэтэл өнөөдөр өсвөр насныхан өөрсдөө нэгнийгээ, бүр хөвгүүд нэгнийгээ хүчирхийлдэг болж. Гэхдээ тэдний энэхүү хүчирхийлэл нь нударган зодоон биш, хүчингийн гэмт хэрэг… Хамгийн аймшигтай, бас дэндүү гэмээр эмгэнэлтэй нь энэ. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт уг аймшигтай, жигшүүртэй хэрэг гарсан байна. Долоохон настай хөвгүүнийг есөн настай хүү хүчирхийлж. Хүүхэд хүчирхийлэлд өртсөн дуудлагын дагуу хэргийн газарт очсон цагдаагийн ажилтнууд гэмт этгээдийг эрэн сурвалжлахад долоон настай хүүг хүчирхийлсэн этгээд есөн настай хүү байх нь тэр… Арай дэндсэн гэхэд.ч багадмаар энэ хэргийг эдүгээ нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Насанд хүрээгүй, тэгсэн мөртлөө бэлгийн өөр чиг хандлагаа мэдээд зогсохгүй гутамшигтай гэмт хэргийг үйлдсэн хөвгүүнийг одоогоор гадуур, эцэг эхийнх нь батлан даалтад өгч байцааж байгаа тухай эх сурвалж өгүүлсэн. Сүүлийн үед ялангуяа, ардчилал хэмээн ихээр ярьдаг хүмүүсийн дунд бэлгийн өөр хандлагын тухай ихээхэн яригддаг болсон. Ухаан саруул, эрдэм мэдлэгтэй залуус ижил хүйстнээ сонирхдог хэмээн тунхаглаж, элдэв дээдээр авирлан аашлахад нийслэлчүүдийн маань дийлэх нь дасчихаж. Тэгвэл бидний энэхүү цаг бусын зүйлд амархан дассан зан маань монголчуудын маань ирээдүй болсон өсвөр , ндсныхавд сөргөөр тусч байгааг юу гэхэв.Амьдрал гэж юу болох, аав ээжийнхээ ч нэрийг зөв хэлж чадахгүй шахам хүүхдүүд маань зөв бичиж, уншиж чадахгүй байж, аль хэдийнэ бэлгийн чиг хандлагаа тогтоогоод, бүр “хүчингийн” гэсэн тодотголтой аймшигт гэмт хэргийг үйлдэж байна. Мөн дөнгөж л бичиг үсэгт суралцаж, амьдралын урт, өндөр босгыг алхаж орж байгаа балчирхан үрс маань аймшигт жигшүүрт гэмт хэргийн золиос болж, жижигхэн зүрхэндээ насандаа мартахгүй зовлонг тээж үлдэж байгааг юу гэхэв. Хэт туйлширсан, аймшигт тэрхүү гэмт хэргийг энэ нийгэмд бий болгож “хадааж өгч” байгаад хэн буруутай юм? Асгарсан хөлсөө ч арчих завгүй зүтгэх жирийн монгол иргэд үү, аавыгаа, ээжийгээ бор хоногтоо л арай гэж хардаг бяцхан үрс маань уу. Эсвэл буурай ядуу гээд л гадны улс орноос тусламж гуйж, ирсэн тусламжаар нь эргэн тойрноо бордохоос өөр юу ч хийдэггүй шахам төрийг төлөөлсөн түшээд үү? Жижигхэн Монгол Улс маань хэдэн сая хүн амтай билээ. Түүнчлэн хүн амын маань хэдэн хувийг нь 7-9 насныхан эзэлдэг юм бол? Энэ асуултад магадгүй энэ төрлийн судалгаа хийдэг төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтнууд хариулт өгөх биз. Тэгвэл хэн, ямар байгууллага 7-9 насныхныг хэн хүний санаанд багтахгүй гэмт хэргийг үйлдэх хүртэл “төлөвшөөд” байгааг судалдаг, анхаардаг юм бол. Цагийн хичээл, цалингийн маргаанаасаа дээш гарч чаддаггүй багш нар уу, өнөө маргаашаа аргацааж, нэг л удаа суусан бол насан туршдаа л суух ёстой юм шиг итгэдэг, зүтгэдэг сургуулийн захирлууд уу? Энэ асуултад хариултыг авахыг эцэг эхчүүд маш ихээр хүсч байгаа байх. Тийм ч учраас ийнхүү асуухгүй өнгөрч чадсангүй. Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд бусдын хүчирхийлэлд өртөх нь ихэссэн. Үүнийг нийгэмд үүсээд байгаа эмх замбараагүй байдалтай холбон тайлбарлах нь их. Аав нь хүүгээ зодож гэмтээн, охиноо хүчирхийлдэг. Төрсөн ахынхаа, эцшйнхээ дарамтыг тэсвэрлээгүй охид гудамжны амьдралыг сонгож, доод ертөнц хэмээн нэрлэгддэг орц хонгил, траншейд ихээр орогнож хоноглох болсон. Түүнчлэн ээжийгээ хойд эцэгтэйгээ муудалцуулахгүй гэсэн балчирхан хөвгүүд ч мөн адил энэ замыг сонгож, үүрдийн гэмээр бараан амьдралыг сөрж амьдрах гэж өөртөө байхгүй их хүчийг гаргах болсон. Өнгөрсөн жил нийслэлд дээр дурдсан хэргээс өөр нэгэн ноцтой жигшүүртэй хэрэг гарч байсан. Энэ нь 13-хан настай хүүг хамт амьдардаг “ах нар” нь ээлжлэн хүчиндэж доромжилсон жигшүүрт хэрэг байсан, Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа хүүхдийн хаяг төвд хүргэгдэн эмчлүүлж байсан хохирогч хүүтэй биднийг очиж уулзахад эмчилгээ эхлээд долоо хоносон гэж байсан ч хүүгийн биений ил харагдах хэсэгт үүсэн битүү улаан хөх толбонууд нь арилаагүй байсан. Учир нь тэр хүү МУБИС-ын дэргэдэх траншейд 28-35 насны хоёр залуугийн хамт амьдардаг байж. Хойд аавдаа хөөгдөж, ахдаа шоглуулсан хүүд тэрхүү траншейнээс өөр очих газар байхгүй, мөн тэдгээр залуусаас өөр таних хүн байхгүй нь жигшүүрт гэмт хэргийн золиос болсон билээ. Харж асрах хүнгүй 13-хан настай хүүг аймшигтай хэрцгийгээр тохуурхсан тэдгээр залуусыг хүн гэхээс илүү араатан гэмээр. Учир нь тэдгээр гэмт этгээдүүд хүүг ээлжлэн хүчинддэг байж. Гэхдээ эрхтнээ хөхүүлээд зогсохгүй, шулуун гэдэс рүү нь чихдэг байсан бөгөөд түүний бүх биеийг аймшигтайгаар хөхөж, сорж, чимхэж хөхрүүлж таашаал авдаг араатнууд байжээ. Тэдний удаа дараагийн аймшигтай хэрцгийлэл 13-хан настай хүүгийн ухаан санааг самууруулж, хамгийн сүүлд нь тэдгээр араатнууд хүүг хурьцал үйлдэж байхад баалаа гэсэн шалтгаанаар өвлийн хүйтэнд траншейнээс нүцгэн хөөж гаргасан байхад нь эргүүлийн цагдаагийнхан таарснаар уг жигшүүрт хэрэг илэрсэн билээ. Тухайн үед энэ хэрэг хүмүүсийг багагүй цочирдуулж байсан. Тэгвэл энэ хэргээс дутуугүй хэрэг Энэ жил, тодруулбал өнгөрсөн долоо хоногт гарсан нь хүүхдийг бага гэж бодолгүйгээр тэдэнд тулгамдсан асуудлыг сонсч туслах цаг болсныг харуулж байна. Учир нь биднийг, хүүхэд юм, бага юм хэмээн анзааралгүй өнгөрүүлдэг хүүхдүүд маань бусдын зүй бус халдлагад өртөхгүй гэх баталгаа алга. Үүнийг ч өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Баянзүрх дүүрэгт гарсан уг жигшүүртэй хэрэг нотолж байна.

2 comments:

  1. ene medeelliig urd ni unshij baisiin. neg tiim naashaa /angiihanruu/ handlagatai bichsen ni tiimhen. ter huuhed huchindsen 9 nastai huuhed bol etseg ehiinh ni l buruu humuujuulsen asuudal ternees bish ter huu gay bolhoor huchindsen yum bish sh de. ter 13tai huugiin huvid bol ene straight gedgeeree baharhaa baidag zarim neg mulguu humuusiin aldaa boluu, hoid etseg bolon huchindsen nohduud. ene huchindsen zaluusiig bol angi gej bodohgui baina angi bailaach ter humuusiin uhamsariin asuudal shuu de.
    ayaguu oorsdiigoo omoorson uu:P

    ReplyDelete
  2. ershuu-gehdee 13 nastai bgaa hvvhed chini barag ooriigoo mederch ehelsen bmaaar yum...za tegeed yamarch bsan ih l hestvv yum daa

    ReplyDelete