Friday 22 May 2009

. . . Би багаасаа эгчтэйгээ тоглож өссөн...

ДОХ-той тэмцэх сан гэж Монголд байдаг юм бн.Энэ байгууллагын вэб-д ирсэн Гей залуугийн захидалыг уншаарай...
. . . Би багаасаа эгчтэйгээ тоглож өссөн болоод ч тэрүү, их д эмэгтэйлэг, зөөлөн, уяхан, өрөвчхөн зантай хүүхэд байсан. Охидуудтай цуг тоглох, хичээлээ давтах их дуртай байсан. Хөвгүүдтэй ч найзалдаг байсан лдаа. Гэхдээ хэцүү байдаг байсан. Тэд нар охин яриад л, харин тэд нар надад их хөөрхөн харагдаад.Тэд нарын хажууд худлаагаасаа охин ярьж, сонирхож байгаа дүр үзүүлдэг сурагч байлаа . . .
. . . Удалгүй бил 9-р ангид ороод, түүнтэйгээ үй зайгүй найзууд болсон. Гэхдээ энэ бүхэн намайг хэцүү байдалд оруулж, үнэн хэрэгтээ би чимээгүй галзуурсан байлаа . . . Түүний үг, хөдөлгөөн, юм бүхэн нь намайг хүмүүсийн тэр яриад байдаг анхны хайртай учруулсан юм даа. Мөн өдөр хоног алхам дутамд өөрөөсөө ЯАГААД гэдэг асуултыг асууж байсан юм. Тэр хөвгүүнд сайн болсноо би хэнд ч хэлээгүй бөгөөд оюутан болоод 2-р күрст орох хүртлээ зовж, санаж түүнийгээ зүүдлээгүй шөнө, бодоогүй өдөр гэж байсангүй.Тухай үедээ би хэнд ч энэ тухайгаа мэдэгдэж болохгүй гэж бодож, би, хүмүүст " гаж, сэтгэц-ийн өвчинтэй" гэж хэлүүлэхээсээ айж байлаа. Хэдхэн жилийн өмнө би эрэгтэй хүнд татагддаг нь хүний ёсноос гадуур зүйл тул би хүн гэж амьдраад яах юм бэ, эмчлүүлж болдог бол эмчлүүлээд, үгүй бол хорвоог орхисон нь дээр байж гэж боддог байсан.Яагаад ч найздаа өөриинхөө тухаи яримаар санагдсан. Магадгүй, би найзууддаа итгэсэн байх л даа. Нулимсаа асгаруулаад ярьсан. Найзууд маань анх сонсоод их цочирдсон намайг эерэгээр хүлээж авсан. Би тэр хоёр найздаа хязгааргүй их баярлаж явдаг. Би ийм сайн найзуудтай болохоор амьдралыг их өөдрөгөөр төсөөлж, бодож явдаг. Ганцаардаж гунихардаггүй. Найзууд маань надад гэрийхэндээ ийм гэдгээ хэл гэсэн санал тавьсан. Би эхэндээ их айж байсан л даа. Манаи нийгэм чинь гей гэхээр аймаар гаж гэж хүлээж авдаг шүү дээ. Айж айж эгчдээ хэлэхээр шийдсэн. Яагаад гэвэл ээж маань их бие муутай аав маань эрт өнгөрсөн. Тэгээд ч би ээжийнхээ ганц эрх хүүхэд нь юм чинь аймаар санагдана биз дэ. Эгч маань сэтгэл судлаач мэргэжилтэй. Эгч эхлээд цочирдож хүлээж авсан. Гэхдээ намайг сүүл нь зөвөөр ойлгосон. Гэхдээ эгч бид 2 хэсэг хугацаанд ээждээ хэлэхгүй байхаар шийдсэн. Цаг нь болохоор хэлнэ. Ээж маань намайг ойлгоно гэж боддог. Америкт сурч байсан тэр үедээ ээждээ утсаар өөрийн тухай хэлсэн. Маш их айж байсан. Гэвч ээж маань тийм юм байдаг гэж хүлээж авсан. Би долоон хүүхэдтэй айлын отгон хүү гурван ах гурван эгчтэй. Тэр өдрөө ээж маань хүргэн, бэрд хэлж хэрэггүй гээд төрсөн ах эгч нарт маань бүгдэд хэлсэн байсан. Тэр өдрөө л тэд нар надруу утасдсан. Би тэднээс өөрсдийнхөөрөө хүлээж авахыг хүссэн. Манайхан маш гэр бүлсэг, намайг ойлгодогт баярладаг.

4 comments:

  1. Goe l uym bna te, er ni khurgen, ber nart bol khelsnii khereggui ee l gej boddog shu. Yaj ch bodson tursun shig khuleej avakhgui, gekhdee ekh khun bol bainga l mederch yavdag biz de.

    ReplyDelete
  2. WildandFancy -tiim shvv chamtai sanal neg bn

    ReplyDelete
  3. goyo yumaa :)
    gehde yor ni oir dotniih ni hun angi baihaar oilgohoos oor yaah ch bilee de ogtsom teneg hun l bish bol gsn :P

    ReplyDelete
  4. egch n setgel sudlaach geheer bvr ilvv oilgoh yum bn da keke.
    hvrgen bervvded ugaasaa heleed demii bhoo

    ReplyDelete